
2025.05.09-16 хооронд Австрали улсаас Вадим Бутов пастор МАЧ хамтран, Дорнод аймгийн Чойбалсан хотод "Эртний зөгнөлийн нууцууд" сэдвээр баярт мэдээний семинар зохион байгуулсан. Семинарын өдрүүд нийт 150 хүн үйл ажиллагаанд хамрагдсан бөгөөд олон сайхан хөтөлбөртэй семинар болсон билээ. Орос улсаас 12 хүн, Монголд байгаа итгэлийн ахан дүүс минь ирж сайн дураараа үйлчилсэн. Семинарын төгсгөлд нийт 8 хүн баптисм хүртэж, Эзэн Есүс Христийг, өөрийн хувийн Аврагчаар хүлээн авсан билээ. Эзэн алдарших болтугай.




