Adventist MongoliaAdventist Mongolia
Эрдэнэт Сүм
Орхон аймаг
  1. Сүмүүд
  2. Эрдэнэт Сүм
  3. Мэдээ
  4. Ахан дүүс нартаа зориулсан урилга

Ахан дүүс нартаа зориулсан урилга

August 14, 2026
Ахан дүүс нартаа зориулсан урилга

“Христитгэл” - нөхөрлөл дунд өсдөг

“Та цуглаанд явдаггүй бол таныг өсөж төлөвшихөд тань хэнч тусалж чадахгүй” сүнслэг өсөлт бол христитгэлт хүмүүсийн хамтын нөхөрлөл дунд явагддаг. Бурхан пасторуудыг зааж сургах, чиглүүлэх, засаж залруулах, урамшуулахын тулд ашигладаг. Харин бид эдгээр ерөөлүүдийг /ивээлүүдийг/ цуглааны нөхөрлөлд дундаас хүлээн авдаг.

Чуулган бол зүгээр нэг барилга биш. Харин тэнд:

* Бурханы Үг тунхаглагддаг.

* Магтан дуу, мөргөлөөр дамжуулан итгэл бэхждэг.

* Христитгэлт хүмүүс бие биенээ урамшуулж, босгон байгуулдаг.

* Сүнслэг бэлгүүд хөгжиж, ашиглагддаг.

- Мэдээж асуудлууд ч бас бий… гэхдээ гаргалгаа нь Библид байгаа…

Ургамал ус, нарны гэрэлгүйгээр ургаж чаддаггүйн адил Христитгэлт хүн Христийн бие болох чуулгантай тогтмол холбоотой байхгүйгээр сүнслэгээр өсөхөд хэцүү. Чуулганыг үл тоомсорлох нь таны итгэлийг сулруулна. Харин чуулганд тууштай явах нь бидний сүнслэг төлөвшлийг тэтгэдэг.

Цуглаандаа яв… Цуглаандаа үйлчлэл… Хүмүүсийг хайрла, уучил, хамт байж итгэлээ хамгаал…

Бурхан биднийг Өөрийн Үг, Өөрийн үйлчлэгчид болон Өөрийн хүмүүсээр дамжуулан өсгөн төлөвшүүлдэг.

Итгэлээ хуваалцъя