“Нислэг 3:16” залуучуудын үйлчлэл
Live to Give залуучуудын багтай хамтран “Нислэг 3:16” нэртэй баярын мэдээ, үйлчлэлийн хөтөлбөрийг зохион байгууллаа.
Хөтөлбөрийн гол зорилго нь сүмийн залуучууд болон хүүхдүүдийн итгэлийг сэргээж, тэднийг Бурханы зөв замд чиглүүлэн, итгэлээр төлөвшүүлж, босгон байгуулахад оршсон.
Хөтөлбөрийн хүрээнд өдөр бүр төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж, Айлчлал хийж, , хамтдаа залбирч үйлчиллээ. Мөн ахмад настнуудын гэрээр зочлон, гэр орны цэвэрлэгээ зэрэг бодит тусламж үзүүлж, хайр халамжийг үйлсээрээ илэрхийлсэн.
Эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан залуучууд, хүүхдүүдийг зөв замд урамшуулж, бусдад үйлчлэх, хайрлах, залбирах, итгэлээ үйлдлээрээ харуулах боломжийг бүрдүүлсэн.
“Нислэг 3:16” хөтөлбөр нь залуучуудын итгэлийг сэргээж, бусдад үйлчлэх зүрх сэтгэлийг төлөвшүүлсэн, өдөр бүр үнэ цэнтэй дурсамж, үр өгөөжийг бий болгосон үйлчлэл боллоо.
Нислэг 3:16
July 9, 2026




