Adventist MongoliaAdventist Mongolia
Хөтөл Долоо дахь өдрийн Адвентист сүм
Сэлэнгэ аймаг Сайхан сум 14-р байр ШШГ урд
  1. Сүмүүд
  2. Хөтөл Долоо дахь өдрийн Адвентист сүм
  3. Мэдээ
  4. Долоо хоног бүрийн Библи судлал ба Шаббат хичээл

Долоо хоног бүрийн Библи судлал ба Шаббат хичээл

October 7, 2026
Долоо хоног бүрийн Библи судлал ба Шаббат хичээл

Долоо хоног бүрийн Библи судлал ба Шаббатын хичээл

Сүмийн гишүүд, залуучуудын Бурхантай харилцах харилцааг бэхжүүлж, итгэлээр хамтдаа өсөж хөгжих зорилгоор долоо хоног бүр тогтмол Библи судлалын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Долоо хоног бүрийн орой 19:00 цагт хамтдаа Библиэ уншиж, судлан, Бурханы үгийг илүү гүнзгий ойлгож, сурсан зүйлээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд анхаарч байна. Мөн бие биенээ дэмжин, залбирч, итгэлээ хадгалан хамтдаа өсөж байна.

Үүний зэрэгцээ долоо хоног бүрийн өглөө 10:00 цагт Шаббатын хичээлээ хамтдаа судалж, өглөөг Бурханы үгээр эхлүүлэн, хичээлээсээ ойлгосон зүйлээ хуваалцаж, амьдралдаа хэрэгжүүлэхийг зорьж байна.

Эдгээр тогтмол үйл ажиллагаа нь биднийг Бурханд илүү ойр байж, Түүний үгийг сонсож, сурч мэдсэнээ үйлдлээр хэрэгжүүлэн, итгэлээр хамтдаа өсөхөд чухал ач холбогдолтой болж байна.

📖

“Үгийг зөвхөн сонсогчид биш, харин хэрэгжүүлэгчид байгтун.” — Иаков 1:22