Adventist MongoliaAdventist Mongolia
Хөтөл Долоо дахь өдрийн Адвентист сүм
Сэлэнгэ аймаг Сайхан сум 14-р байр ШШГ урд
  1. Сүмүүд
  2. Хөтөл Долоо дахь өдрийн Адвентист сүм
  3. Мэдээ
  4. AIIAS их сургуулийн багтай хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан

AIIAS их сургуулийн багтай хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан

June 4, 2026
AIIAS  их сургуулийн багтай хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан

"Бүх хүнд сайныг үйлдэцгээе" Галат6:10

Хугацаа: 5 дугаар сарын 29 – 6 дугаар сарын 4
Хамтран зохион байгуулагч: Хөтөл сүм
Оролцогчид: AIIAS их сургуулийн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг



AIIAS их сургуулийн баг Хөтөл сүмтэй хамтран орон нутгийн иргэдэд эрүүл мэнд, боловсрол, бизнесийн чиглэлээр үйлчлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Эрүүл мэндийн чиглэлээр цусан дахь сахарын хэмжээ, цусны даралт хэмжих, тунги эмчилгээ, нүүрний массаж болон эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн. Боловсролын чиглэлээр хүүхдүүдэд англи хэлний анхан шатны сургалт явуулж, бизнесийн чиглэлээр орлого, зарлагаа зөв зохицуулах, санхүүгээ төлөвлөх талаар мэдээлэл, зөвлөгөө хүргэлээ.

Мөн айл өрхүүдээр зочлон, залбирал хүсэлтийг сонсож, Бурханд хандан залбирч үйлчилсэн. Үүний зэрэгцээ сүмийн гадна орчны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор будгийн ажил хийж, тохижилтод хувь нэмэр орууллаа.

Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан хүмүүст хэрэгтэй мэдлэг, зөвлөгөө, үйлчилгээг хүргэж, тэдэнтэй ойр дотно харилцан, Бурханы хайрыг үйлсээрээ харуулах сайхан боломж бүрдсэн юм.

AIIAS их сургуулийн баг болон хамтран ажилласан бүх хүмүүстээ Хөтөл сүмийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бурханд бүх алдар хүндийг өргөе!

🙏